Мэс заслын төв
Танилцуулга
Мэс заслын төв
Тасаг, нэгжийн мэргэжилтэний систем


Appointment    
Medical Staffs
Элэг,цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг
Бүдүүн, шулуун гэдэсний мэс засал
Таргалалт судлалын мэс заслын тасаг
Ходоод , гэдэсний мэс засал
Хөх, бамбай булчирхайн мэс заслын тасаг
Судасны мэс засал
Тэжон Сон эмнэлэгийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг нь элэг, цөс, нойр булчирхайд илэрсэн мэс засал хийх шаардлагатай эмгэгийг эмчилдэг мэргэшсэн мэс заслын тасаг юм.
Хамгийн бага шарх үүсгэн өвчтөний зовиурыг багасгаж түргэн эдгэрэхэд туслахын тулд дурангийн мэс заслыг идэвхтэй хийж байна.
Мэс заслын өмнө болон дараа үе шатанд маш их туршлага хуримтлуулсан мэргэжилтэнтэй хамтран өвчтөнд хамгийн сайн эмчилгээний аргыг эрж хайх болно.
Тэжон Сон эмнэлэгийн бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасаг нь сүүлийн үеийн барууны хооллолтын нөлөөгөөр бага багаар нэмэгдэж байгаа бүдүүн гэдэс ба шулуун гэдэсний орчмын хорт хавдарын оношилгоо болон мэс засал хийдэг салбар юм.
Үүнээс гадна шамбарам, ануснаас цус гарах, анусны амсар цуурах гэх мэт бүдүүн гэдэс ба анусны орчим илэрсэн эмгэг өвчлөлийг эмчилж байна.
Тэжон Сон эмнэлэгийн таргалалт судлалын тасаг нь мэс заслын аргаар ходоод боох мэсзаслыг хийж хэт таргалалтыг хийж байна.
Таргалалт гэдэг нь зарцуулсан энергитэй харьцуулахад илүүдэл энергийг нэмэгдүүлэн удаан хугацаанд цааш үргэлжилэхэд үүсдэг үр дүн юм.
Таргалалттай тохиолдолд даралт ихсэх, зүрх, судасны өвчин, чихрийн шижин гэх мэт эмгэгүүд үүсч эрсдэл нэмэгддэг.Таргалалт нь нэг төрлийн эмгэг өвчин бөгөөд таргалалтаас ангижрахын тулд хийж байгаа мэс засал нь гоо сайханы мэс заслаас өөр юм.Тэжон Сон эмнэлэг нь таргалалтын мэс заслаар өвчтөнүүдийг жинг багасгаж эрүүл мэндийг сэргээж, эмгэг өвчлөлөөс сэргийлж байна.
Тэжон Сон эмнэлэгийн ходоод гэдэсний мэс заслын тасаг нь ходоодны хавдар, ходоодны шарх, 12 нугалаа гэдэсний шарх гэх мэт ходоод, гэдэсэнд илэрсэн эмгэгийг оношилох болон мэс засал хийдэг мэс заслын салбар юм.
Солонгос хамгийн түгээмэл хавдарын нэг болох ходоодны хорт хавдарын хувьд хамгийн бага шарх үүсгэн өвчтөний зовиурыг багасган ходоодны үйл ажиллагааг хадгалж үлдэхийн тулд дурангийн мэс заслыг идэвхтэйгээр гүйцэтгэж байна.
Мэс заслын өмнө болон дараа үе шатанд маш их туршлага хуримтлуулсан мэргэжилтэнтэй хамтран өвчтөнд хамгийн сайн эмчилгээний аргыг эрж хайх болно.
Тэжон Сон эмнэлэгийн хөх, бамбай булчирхайн мэс заслын тасаг нь хөх, бамбай булчирхайн үндсэн байнгын шинжилгээг эхлүүлж хөхний хорт хавдар ба бамбайн хорт хавдарыг оношилж мэс засал хийдэг мэс заслын салбар юм.
Өвчтөний зовиурыг багасгаж хурдан эдгэрүүлэхийн тулд сүүлийн үеийн техникийг ашиглан хамгийн бага шарх үүсгэн мэс заслыг идэвхтэйгээр гүйцэтгэж байна.
Тэжон Сон эмнэлэгийн судасны мэс заслын тасаг нь янз бүрийн шалтгаанаас хүний бие эрхтэнд илэрсэн судасны эмгэгийг мэс заслын эмчилгээгээр засдаг.
Хэвлийн аортын цүлхэн гэх мэт аортын эмгэг, доод мөчдийн судасны цүлхэн болох венийн судасны эмгэг, лимфийн эмгэг, судасны гэмтэл, диализ хийхийн тулд артери венийн судсанд гуурс тавих гэх мэт ажилбарыг гүйцэтгэнэ.
Арвин туршлагатай мэргэжилтэнгүүд болон олон талт эмчилгээний тусламжтайгаар биеийн цусны эргэлтийг хэвийн байлгахын тулд бид чадах бүхнээ хийж байна.