Нуруу, нугас, үе мөчний төв
Танилцуулга
Нуруу, нугас, үе мөчний төв



Appointment    
Medical Staffs
Нуруу нугасны төв
Үе мөчний төв
Гэмтэл согогийн мэс засал
Нуруу нугасны төв
Гол эмчлэх эмгэг
Бүслэхий нуруу  диск, суулт, нурууны муруйлтаас үүссэн эмгэг, нурууны үений гулсалт, даралттай хугарал, цээжний нурууны диск, нугасны хавдар, халдвар гэх мэт. Хүзүүний нугалам  хүзүүний диск, хүзүүний мэдрэл шөрмөсний дарагдал,хүзүү нугасны эмгэг гэх мэт.

Хүзүүний зөөлөн эдийн эвэрхий(диск) Диск цүлхийж гарч ирэн нугасны мэдрэлийг дарж өвдөлт өгөх эмгэгээр нуруунд ихэнхдээ илэрч бүслэхийн өвдөлттэй хамт хөл өвдөх шинж тэмдэг байх ба хүзүүний диск үүссэн тохиолдолд өвдөлттэй хамт гарын хүч суларч мэдрэмж алдагдах, саажих шинж тэмдэг илэрнэ. Нугасны дарагдал Нугламын дотуурхи мэдрэлийг дарсанаар янз бүрийн шинж тэмдэг илрэх эмгэгээр хөл хүртэл бадайрч чинэрэх өвдөлт,хүч сулрах ба мэдрэмжгүй болох шинж тэмдэг илэрнэ. Нурууны муруйлт Нугасны S нугаламаас C нугалам хүртэл муруйсан байдалтай эмгэгээр баруун ,зүүн мөрний өндөр ялгаатай болох, нурууны нэг тал нөгөө талаасаа илүү муруйж гарч ирэн биеийн харьцааны өөрчлөлт илэрнэ. Нугасны нугаламын гулсалт Нугасны нугаламын доод хэсэг хоорондоо зөрж урагшаа түлхэгдэн гарч өвдөлт үүсгэн илрэх эмгэгээр нуруу ба хөлний өвдөлт болон эрээн булчингаас шагай хүртэл бадайрч саажилт, өвдөлтөөс болж бөхийж явах байдал илэрнэ.
Тусгай эмчилгээ
Хамгийн бага шархтай нуруу нугасны мэс засал Дискны дурангийн мэс засал бичил дурангийн тайрах мэс засал диск, суулт 3,486 тохиолдол/ эмнэлэгт 2-3 өдөр Арьсыг хамгийн бага зүссэний дараа дуран болон бичил дуранг оруулж мэс засал хийх хэсгийг ажиглан нэвтэрнэ. Диск тайрах Нуруу нугасны гоо сайханы мэс засал суулт, нугасны хавдар 942 тохиолдол / эмнэлэгт 2-3 өдөр Хамгийн бага зүсэлт арьсанд хийсэний дараа (хамгийн багадаа 5мм )туяа дүрслэлийн (С-arm ) аппаратаар хугаралтаас үүсэж суулт өгсөн нугасны нугалам ясыг ажиглан катетер оруулан эмчилгээний зориулалттай цементийг хийж эмчилдэг ажилбар юм. Нуруунд бэхэлгээ хийх мэс засал нугасны нугаламын хугарал, суулт, мурийлт, гулсалт 2,542 тохиолдол / эмнэлэгт 2-3 хоног Нурууны муруйлт ба суулт, хугарал гэх мэтээс уламжлан мэдрэлд даралт өгсөн хэсгийг авсаны дараа нугаламын ясанд хадаас хадаж хөдөлгөөнгүй болгодог ажилбар. Хиймэл диск солих мэс засал диск, нурууны суулт гэх мэт 3,000 тохиолдол /эмнэлэгт 3-4 хоног Хэвлийд зүсэлт хийж хэвийн диск( зөөлөн эд) болон адилхан хиймэл дискийг оруулах мэс заслаар нурууны уян хатан хөдөлгөөн ба сунгалтын хөдөлгөөнийг хадгалж үлдэх боломжтой.
Мэс заслын бус эмчилгээ Нугасны мэдрэл таслах мэс засал диск, нурууны суулт,нурууны өвдөлтийн эмгэг 4,546 тохиолдол / хугацаа 30 минут Нурууны төв мэдрэлээс гарч нурууны өвдөлтийг үүсгэдэг мэдрэлд нарийн зүүгээр эмийн бодис шахан үрэвслийг даран мэдрэлийг хамгаалан өвдөлтийг эмчилдэг эмчилгээний ажилбар. Нурууны гоо сайханы мэс засал диск, нурууны суулт, нурууны өвдөлтийн эмгэг 208 тохиолдол / хугацаа 30минут Катетер оруулан дарагдсан болон наалдсан хэсгийг шууд эмийн бодис оруулан , мэдрэлийн орчимд үүссэн үрэвсэл ба наалдацыг салган авч өвдөлтийг арилгадаг ажилбар. Нурууны дурангийн лазераар даралт бууруулах ажилбар диск, нурууны өвдөлтийн эмгэг / эмнэлэгт 1-2 өдөр
Үе мөчний төв
Гол эмчилгээний эмгэг
Өвдөгний үе  үений үрэвсэл, мөгөөрсөний гэмтэл, чагтан холбоосын урагдал, мөгөөрсний зөөлрөл, доод мөчдийн бэхэлгээ Мөрний үе  мөрний гацалт, мултрал, эргэх булчингийн урагдал,мөрний үений шөрмөсний урагдал Түнхний үе  үений үрэвсэл, дунд чөмөгний толгой судасгүйжилтийн үхжил
Үений үрэвсэл (өвдөг, мөр, түнх) Зөөлөн мөгөөрсөн дээр хуралдаж үенд үүрэвсэл үүсгэн хаван,өвдөлт, үеэр хөндүүрлэж өвдөх шинж тэмдэг голдуу настай хүмүүст хамт илэрч, үенд үүссэн шарх ба халдвараар илэрдэг. Мөрний булчингийн урагдал Мөрийг тогтоож байдаг 4 ширхэг шөрмөс нь урагдсанаар гараа нурууны ар тал руу өргөхөд хүчтэй өвдөлт болон мөрөнд ямар нэгэн юм тээглэсэн мэдрэмж төрөхийг мөрний өвчин гэж буруугаар ойлгох тохиолдол элбэг. Мөрний үений шохойжилт Мөрний үений зөөлөн эдийн доройтолоор мөрний өвдөлт хамт илэрч хөдөлгөөнд саад учрах шинж тэмдэг.
Тусгай эмчилгээ Хиймэл үе солих мэс засал (түнхний үе, өвдөг, мөрний үе 4,328 тохиолдол /мэс заслын хугацаа 1-2 цаг /эмнэлэгт 7-8 өдөр) Төрөл бүрийн эмгэгээр үений гэмтэл авсан өвчтөнд хамгийн тохирсон хиймэл үе солих мэс засал. Үений дурангийн мэс засал өвдөг, мөрний үе гэх мэт төрөл бүрийн үений эмгэг 5,251 тохиолдол /мэс заслын хугацаа 1-2 цаг /эмнэлэгт 3-4 өдөр Үений доторх гэмтсэн хэсгийг үений дурангаар хамгийн бага сорвитойгоор гүйцэтгэж хамгийн эхний нөхөн сэргэх зорилготой мэргэжилийн мэс ажилбар. Майга засах мэс засал(доод мөчдийн бэхэлгээ) 178 тохиолдол /мэс заслын хугацаа 1-2 цаг /эмнэлэгт 7-8 хоног Мурийсан хөлийг засч, үений үрэвслээс үүссэн өвдөлтийг намдаах ажилбар
Гэмтэл согогийн мэс засал
Гол эмчилгээний эмгэг ба эмчилгээ
Гар(гар сарвуу)  гар сарвууны үе, гарын хурууны бэхэлгээ, төрөлхийн согог, бугуйгаар бадайрах. Хөл тавхай (хөл ба шагай)  хөл болон шагайны үе, эрхий хурууны яс ургалт, хөл тавхайн булчингийн салстын үрэвсэл, шигдсэн хумс.

Хөлийн эрхий хурууны яс ургалтын мэс заслын эмчилгээ 458 Тохиолдол /мэс заслын хугацаа 1 цаг /эмнэлэгт 4 хоног Хөлийн эрхий хуруу нь дунд хурууруугаа хүчтэй муруйж үе нь гадагшаа товойх эмгэгээр муруйсан эрхий хурууны эхний үеийг мэс заслаар засах ба шөрмөс болон зөөлөн эдийн уртыг зохицуулж хөлний өвдөлт , өөрчлөлтийг засдаг мэс засал. Гарын бугуйн синдром гар бадайрах мэс заслын эмчилгээ 470 тохиолдол /мэс заслын хугацаа 20 минут/ эмнэлэгт 3 хоног Гарын бугуйны давтагдах хэрэглээгээр үрэвсэл үүсэх болон булчингийн орчмын мэдрэлд даралт үүсэх эмгэгээр, гарын бугуйн мэдрэлд даралт өгч байгаа булчинг тайрч бадайрах шинж тэмдэгийг арилгаж өгөх мэс ажилбар. Бичил дурангийн аргаар наах мэс засал 162 тохиолдол /мэс заслын хугацаа 2-3 цаг/ эмнэлэгт 1 долоо хоног Бичил дуран ашиглан тасарсан гар, хурууны яс, булчин, судас, мэдрэлийг холбох мэс засал.